Үр ариутгагч бодис “Булат”-г хэрэглэх заавар
Үр ариутгагч бодис “Булат”-г хэрэглэх зааварБулат: Үр тарианы ургамлын үрийг харуу ба тоост харуу, үндэсний илжрэл, үрийн хөгц өвчний эсрэг ариутгах фунгуцид
Үйлчлэх бодис: Имазалил 41.6 г/л + Тебуконазол 25 г/л
Үйлчлэх механизм: Тебуконазос ба имазалил нь урьдчилан сэргийлэх, эмчлэх устгах дотоод үйлчилгээтэй фунгуцид. Өвчин үүсгэгчийн эргостеролын биосинтезийг дарангуйлдаг.
Хамгаалах хугацаа: Харууны өвчнийг үр аруиутгах үед шууд устгах ба үндэс, үндэсний орчмын илжрэл, навчны халдварлалтыг ургамлын хөгжлийн эхний шатанд барьж байдаг. Хамгаалах үйлчилгээг илүү үр дүнтэй, удаан байлгахын тулд ургалтын хугацаанд бусад фунгицидийг хэрэглэх буюу агротехникийн болон аж ахуйн арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
Үйлчлэх хурд: Үрийг ариутгасанаас хойш хэдэн цагийн турш үйлчилнэ.
Хадгалах хугацаа: Үйлдвэрлэсэнээс хойш 2 жил
Аюулын зэрэг: Загас болон усны амьд организмд аюултай. Ус, хөрс, агаарт тархахаас сэргийлэхийн тулд хэрэглэх зааврыг нарийн чанд мөрдөх хэрэгтэй.
Хэрэглэх арга:
Ажлын уусмал бэлтгэх дараалал
1. Ариутгал хийх савны ½-т ус хийнэ.
2. Фунгицидтэй савыг сайтар сэгсэрнэ.
3. Устай савруу бодисыг хийхдээ тасралтгүй хутгаж байна.
4. Усыг хэрэгтэй хэмжээнд нь хүртэл хийнэ.
Бодисын тун, л/т Таримлын нэр Өвчний нэр Ариутгах арга
0.8-1.2 Буудай Фузариозын ба гельмин-тоспориозын үндэсний илжрэл, харуу ба тоост харуу, үрийн хөгц Тарихын өмнө үрийг ариутгана. /10 л ус 1 т үрэнд/
0.8-1.2 Арвай Чулуут ба тоост харуу, хуурамч тоост харуу, Фузариозын ба гельминтоспориозын үндэсний илжрэл, үрийн хөгц
Булат фунгицидтэй ажиллахад анхаарах зүйлс:
1. Ариутгасан үрийг нийлэг эдээр хийсэн шуудай саванд хийж, амыг сайтар битүүмжлэн, дээр нь “хортой” гэж бичнэ.
2. Ариутгасан үр, суулгац материалыг задгай тээвэрлэх, хүнс, тэжээлд хэрэглэхийг хатуу хориглоно.
3. Үр, суулгах материалын ариутгалыг орон сууц, хүнсний агуулах, ундны усны эх, гол горхи, малын байрнаас 200 м-ээс багагүй зайд, тусгай талбайд гүйцэтгэнэ.
4. Тарилтаас олон хоногийн өмнө ариутгасан үрийг тусгай байранд хадгалж, зөвхөн тариалалтын үед авч хэрэглнэ.
5. Ариутгах үйл ажиллагаа явуулах, ариутгасан үртэй ажиллах хүмүүс хамгаалах хувцас, амны хаалт, нүдний шил, резинэн бээлийг заавал хэрэглэнэ.
6. Ариутгалд хэрэглэсэн шүршигч болон бусад багаж төхөөрөмж, хувцсыг сайтар угааж цэвэрлэнэ. Фунгуцидийн савыг хүнсний зориулалтаар хэрэглэхийг хориглоно.
Пумасупер гербицидийг хэгэглэх заавар
Пумасупер 7.5%: Гербицид нь ХБНГУ-н Хёхст фирмийн бүтээгдэхүүн. Цагаан өнгийн эмульс. Нэг наст үет хорт ургамал (хонгио хошуу будаа, тарианы хар будаа, ногоон хоног будаа, биелэг өвс) гэх мэт ургамалд үйлчилдэг сонгомол үйлчилгээтэй өндөр үр ашигтай гербицид юм.
Техникийн тодорхойлт:
Үйлчлэх бодис нь: Феноксапрон-П-этил усанд сайн уусдаг. Химийн томъёо C16H12CLNO5. Ургамлын фотосинтезэд саад учруулж, цаашид ургах нөхцөл, ургамлын өсөлтийн цэгийг саатуулж зогсоодог.
Феноксапрон-П-этил нь ургамалд шууд чөлөөт Д+фенокс цууны хүчлийг нэмж холиход ургамлын эд эсийн дотор орж түргэн хугацаанд өөрчлөгддөг бусад гербицид, шингэн бордоо, инсектицид-үүдтэй хольж үр тарианд хэрэглэхийг зөвлөдөг. Цацсаны дараа хэдхэн цаг болоод хог ургамлын өсөлт зогсож цаг агаарын байдал тохиромжтой бол 10 хоногт хог ургамал бүрэн хатаж үхнэ. Цаг уурын тохиромжгүй нөхцөлд гербицидийн үйлчлэлийн хурд нь удааширдаг. Пумасупер нь халуун цуст амьтанд хор багатай, чийгийн улаан өт, хөрсний бичил биетэн, зөгийнд хор нөлөөгүй. Дараачийн сэлгээнд орох таримал ургамалд сөрөг нөлөө үзүүлдэггүй. 3-р ангилалд багтдаг. Дунд зэргийн аюултай. Хэвийн нөхцөлд үед хог ургамлаас ургалтын хугацааны туршид тариалангийн талбайг хамгаална.
Пумасупэрийг хэрэглэх заавар
Пумасупер нь өвөлжих, зусах буудай, арвай, хөх тариа, овъёос зэрэг таримлын талбайд хэрэглэнэ. Буудайн талбайд нэг наст үет хог ургамлын 2-3 навчтай үед нь хэрэглэхэд хамгийн тохиромжтой гребцид юм. Ургамлын иш навчаар дамжин хог ургамлыг устгах бөгөөд ургамлыг үхүүлэх хугацаа нь удаан явагдах ба эхлээд газрын дээд хэсэг нь хүрэнтэн шарлаж, аажмаар газрын доод нь хатаж эхлэнэ. Цацах үед таримал ургамлын зохисгүй үе (ган, чийгийн илүүдэлтэй, хөрсний хүчил шүлтлэгтэй үед тэжээлийн дутагдал болон өвчин хортонд нэрвэгдсэн үед) навчны шарлах буюу өсөлт нь удааширдаг. Тариалангийн талбайд цацах үед бороо орох, хур тунадас ихтэй үед ч хөрсний өнгөн давхраанд дамждаггүй, хэрэглэснээс хойш 10-14хоногийн дараа хөрсөнд үлдэгдэл илэрдэггүй.
Хэрэглэх тун
Нэг наст хог ургамлын 2-3 навчтай үед 0.8-1.2 л/га тунгаар хэрэглэнэ. Пумасуперийн үйлчлэх бодисын онцгой чанар нь үет хог ургамалтай тэмцэх ажлыг тэдгээрийн хөгжлийн 2 навчтай байхаас бутлалтын төгсгөл үе хүртэлх хугацаанд явуулж болохын гадна гол хатгалт, үет хог ургамалд 2 дахь зангилаа үүсэх хүртэлх хугацаанд таримлын хөгжлийн аль ч үед гүйцэтгэх боломж олгоно. Бусад төрлийн гербицидтэй хольж хэрэглэх бол эхлээд эх уусмал бэлтгэж, бусдыг нь нэмж хийнэ. Эх уусмалыг бэлтгэх гербицид хйиж ус нэмэх зарчмаар хутгаж найруулна.
Пумасуперийг хэрэглэх үндсэн зориулалт
Зусах буудай, арвай, хошуу буудай, өвөлжих арвай зэрэг таримал тариалсан талбайд шүршиж хэрэглэнэ. Хог ургамлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бусад бүлгийн гербицидүүдтэй Пумасуперийн ээлжлэн, хольж хэрэглэхийг зөвлөдөг.
Хор цацах үед анхаарах зүйл
Хэрэглэх үед доорхи шаардлагуудыг мөрдөх нь чухал
- 5-6 м/с илүүгүй салхитай үед цацах
- 1-2 км багагүй зайд зөгийн хамгаалалтын зурвастай байх
- Зөгийн гислэгийн 6-12 цагаас цааш зөгий нисэхийр байх
- Гербицид шүршсэнээс хойш 6 цагийн дотор бороо орохгүй өдрийг сонгох
Аюулгүй ажиллагааны заавар
Хортой ажиллаж байгаа хүмүүс:
- Хор цацаж буй үед тамхи татах, хоол хүнс идэх, уухгүй байх:
- Ажил дууссаны дараа ажлын хувцасыг сольж хамгаалах хэрэгслийн журмын дагуу хадгалалтанд тавих:
- Ажлын дундуур пестицидтэй ажиллаж байгаа техник, тоног төхөөрөм, тээврийн болон бусад хэрэгслийг өөр зориулалтын ажилд хэрэглэхгүй байхыг анхаарах
Гербицидийг тээвэрлэх, хадгалах
“Пестицид ба агрохимийн”
2.4 Д Бутилийн эфир гербицидийг хэрэглэх заавар
2.4 Д бутилийн эфир 72% гербицид нь ОХУ үйлдвэрлэгдсэн. Хүрэн өнгийн шингэн. Нэг болон олон наст хос үрийн талт хог ургамалд үйлчилдэг үр тарианы талбайд хэрэглэдэг контактын үйлчилгээтэй гербицид.
Техникийн тодорхойлолт: Үйлчлэх бодис нь: 2 хлорт цууны хүчил 72 хуьийн үйлчлэх бодистой, хар хүрэн өнгийн усанд сайн уусдаг шингэн. Химийн томъёо нь С12Н14СI2О3, молекул жин нь Агаарт ууршимтгай, 2.4Д бутилийн эфир гербицидийг буудай, арвай, хөх тариа, хошуу будааны бутлалтаас гол хатгалтын үе шатанд хэрэглэдэг. 2.4Д бутилийн эфир нь хүн амьтанд дундаж үйлчилгээтэй. Буудай, арвай, хөх тариа, хошуу будааны талбайд тархсан нэг, олон наст зарим төрлийн хос үрийн талт хог ургамлын эсрэг 2.4 Д бутилийн эфир гербицидийг өргөн хэрэглэдэг. 2.4 Д бутилийн эфир нь халуун цуст амьтанд хуримтлагдах ба хөврөлийн хоруу чанартай. LD50 нь 645-920 мг/кг.
Хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө: 2.4 Д бутилийн эфир нь хөрсөнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй. Хөрсний хатуу хэсгүүдтэй харьцаж байгаа хэсэг нь туйлын бага, ургамлын үндсэнд шууд хүрэлцэх бараг бололцоогүй зөвхөн ургамлын вегетатив хэсгээр дамжин нэвтрэх бололцоотой. Хөрсөнд хуримтлагдах хугацаа богино болох нь тогтоогджээ.
2.4 Д Бутилийн эфир хэрэглэх заавар: 2.4 Д Бутилийн эфир нь хог ургамлын 3-4 навчтай үед нь шүршиж хэрэглэдэг гербицид юм. Ургамлын иш, навчаар дамжин хог ургамлыг устгах бөгөөд харин ургамлыг үхүүлэх хугацаа нь түргэн явагдах ба эхлээд газрын дээд хэсэг нь хүрэнтэн шарлаж, доод хэсэг нь хатаж эхэлдэг. Газрын дээд хэсгийн хагдралт 3-7 хоног, ургамал бүхэлдээ хатаж хагдрах хугацаа 14 хоног үргэлжилдэг. Ургамлын бие дотор бодисын шилжих хөдөлгөөний хурдац ургамлын өсөлт хөгжилтийн үе шаттай шууд холбоотой бөгөөд гербицидийн үр дүн ч үүнээс хамаарна.
Хэрэглэх тун: Нэг ба олон наст хос үрийн талт хог ургамалтай тэмцэхэд 0.8-1.2 л/га тунгаар хэрэглэнэ. Зарим төрлийн хог ургамал татаар сагаг, үхэр тарна, хүрэн ягаан нонео, хөдөөгийн шаралзгана, арзгар азаргана зэрэг ургамалтай 1.2-1.5 л/га тунгаар хэрэглэж болно.
Хэрэглэх заавар: 2.4Д бутилийн эфир гербицидийг буудай, арвай, хөх тариа, хошуу будаа тариалсан талбайд хэрэглэнэ. Гербицидийн үйлчлэл, түүний шинж чанар, хэмжээ тун ургамлын зүйлийн болон биологийн онцлог, экологийн нөхцлөөс хамааранэерэг ба сөрөг нөлөө үзүүлнэ.Ургамалд орсон пестицид нь тодорхой хувиралд ордог ба эдгээр хувирлын хурд, шинж чанар нь ургамлын зүйлийн ба насны онцлог түүнд явагдах физиологийн үйл ажиллагааны идэвхээр хамаарна. “2.4 Д бутилийн эфир” гербицид нь хог ургамлын газрын дээд хэсгээр дамжин ургамалд нэвтэрнэ. Ихэнх тармилын бутлалтаас гол хатгалтын үед хог ургамлын 3-4 навчтай үед нь хэрэглэдэг гербицид. Ургамлын иш навчаар дамжин хог ургамлыг устгах бөгөөд ургамлыг үхүүлэх хугацаа нь 3-7 хоног байдаг. Хэрэглэснээс хойш 14-21 хоногт байгальд бүрэн задарна. Залуу ургамалд гербицидийн хувирал түргэн явагдана. Талбайд цацах үед бороо орох юмуу ургамлын шүүдэр хатаагүй нөхцөлд үйлчилгээ нь суларгагийг анхаарах хэрэгтэй.
Хэрэглэх тун: Таримал ургамлын бутлалтаас гол хатгалтын үед хог ургамлын 3-4 навчтай үед 0.8-1.2 л тунгаар хэрэглэнэ. Бусад төрлийн хог ургамал устгадаг гербицидтэй хольж хэрэглэж болно. 5-8 дахь навч үүссэнээс хойш хэрэглэж болохгүй.
2.4 Д бутилийн эфирийг хэрэглэх үндсэн зориулалт: Буудай, арвай, хөх тариа, хошуу будаа зэрэг таримал тариалсан талбайд шүршиж хэрэглэнэ.
Хор цацах үед анхаарах зүйл:
-Гербицидийн 18-20 хэм дулаан, салхи тогтуун үед цацах
-Агаарын харьцангуй чийг 70-80 хувиас багагүй үед
-Гербицид шүршсэнээс хойш 6 цагийн дотор бороо орохгүй өдрийг сонгох
Гербицидийн давуу ба сул тал: Гербицидийг технологийн дагуу хэрэглэвэл түүний үр дүн сайн. Хөрсний чийг дутагдалтай болон агаарын хэм буурсан үед үйлчилгээний хүрээ багасна. Нэг ба олон наст үет хог ургамалд үйлчлэхгүй.
Аюулгүй ажиллаганы заавар: Хортой ажиллаж байгаа хүмүүст:
- Зохих зааварчилгаа өгөх
- 16 нас хүрээгүй хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд ажиллахыг хориглоно
- Хор цацаж буй үед тамхи татах, хооллохыг хатуу хориглоно
Гербицидийг тээвэрлэх, хадгалах: Гербицидийг нарны шууд гэрлээс тусгаарлагдсан байшин, скаладад хадгална.
Ажлын уусмал бэлтгэх: Ажил эхлэхийн өмнө цацагч машины ёмкостийг сайтар цэвэрлэнэ. Цацахын өмнө 1 га-д зарцуулах шингэний нормыг тохируулна
- Банкийг усаар дүүргэх
- 2.4 Д бутилийн эфир гербицидийн орцын хэмжээг зөв тооцох.
- Бусад гербицидтэй хольж хэрэглэж байгаа нөхцөлд га-д орох тунгийн хэмжээг голчлон анхаарч ёмкостод уусмалаа найруулахдаа холигчийг заавал ажиллуулах.
Хамгаалах хувцас хэрэгсэл:
- Гербицидийг ачих буулгах ажлын шингэн бэлтгэхэд нэг бүрийн хамгаалах хувцас заавал хэрэглэнэ.
- Гербицидтэй ажиллах хүмүүст РУ-60, МР-2Г зэрэг амьсгуур хэргэлүүлнэ.
- Эдгээр хамгаалах хэрэгсэл байхгүй тохиолдолд мараль олон давхарлаж амны хаалт хийнэ.
- Нүдний шил олгох.
Хор шүршигчийг цэвэрлэх: Хор шүршсэний дараа хор шүршигч болон шланк, эд ангиудыг маш сайтар угааж цэвэрлэнэ.
Ажлын шингэний зарцуулалтын норм 100 л/га: Үйлдвэрийн нөхцөлд ОПШ-15 шүршүүрээр дээрхи ажлын шингэнээр найруулж цацна. 2.4 Д бутилийн эфир гербицид нь усанд сайн уусдаг. Гербицид цацсанаас хойш бороо орвол давтаж хэрэглэнэ.
Раундап гербицидийг хэрэглэх заавар
Раундап гербицидийн товч танилцуулга
Раундап гербицид нь АНУ-ын Монсанто фирмийн бүтээгдэхүүн бөгббд үет болон зарим төрлийн хос үрийн талт хог ургамалд үйлчилдэг өндөр үр ашигтай гербицид юм. Раундап гербицидийг химийн уринш бэлтгэх, тариалалтын өмнө, ургац хураалалтын өмнө / болц түргэтгэх / цацаж хэрэглэнэ.
1.Раундап гербицид нь олон наст үет, зарим төрлийн хос үрийн талт хог ургамаллд нэгэн адил үйлчилгээтэй.
-Олон наст хог ургамлын газрын дээр хэсгийг устгахын зэрэгцээ доод хэсгийн нэгэн адил устгадаг.Энэ чанар нь ялангуяа үндэслэг ишээр үрждэг хиаг мэтийн хог ургамалтай тэнцэхэд онцгой ач холбогдолтой.
-Хөрсөнд ямар нэгэн үлдэгдэлгүй
2. Шар буурцаг, тутарга, бусад үр тарианы таримлыг тариалахаас өмнө буюу байцаа, манжин зэрэг ургамлын үрслэг шилжүүлэхээс өмнө:
- Жимс, цэцэрлэг, усан үзэм, чихрийн нишингэ, олс, олон наст ургамлын плантаци бэлтгэхэд:
-Усалгааны суваг болон усан сангийн дотор ургасан хог ургамлыг цэвэрлэх үед хэрэглэнэ.
Техникийн тодорхойлолт
Үйлчлэх бодис нь: глифосат буюу N- фосфонометилглицин нь усанд сайн уусамтгай бодис бөгөөд түүний усанд уусамтгай чанарыг улам дээшлүүлэх үүднээс глифосатын изопрониламины давсыг ашигладаг. 41%-ийн үйлчлэх бодистой. Рн-4.6.
Химийн томъёо нь С Н NO P, молекул жин нь 169.1. Агаарт ууршиж алдагдахгүй, агаарыг бохирдуулахгүйгээс гадна цацсан талбайгаас агаараар дамжин зэрэглдээ талбайн таримлыг хөнөөхөөс найдвартай хамгаална. Энэ чанарыг нь ашиглан жимсний мод, ногооны талбайд таримал ургамлын зай завсараар шүршиж хэрэглэж болно.
Нарны гэрлийн шууд тусгалд тэсвэртэй чанар нь түүнийг хэт ягаан туяаны нөлөөгөөр амархан задарч, шинж чанараа алддаг гербицидүүдээс ялгагдах давуу талтай. Раундап нь халуун цуст амьтанд хор багатай бөгөөд хоол боловсруулах эрхтэнээр дамжин хордуулах хоруу чанар LD50 нь 7940 мг/кг байгаа нь арьсаар дамжин хордуулах чанар бараг байхгүй.
Раундап гербицид хэрэглэсэн талбайн ургацаар удаан хугацааны турш амьтан тэжээж туршсан дүнгээс үзэхэд хулгана болон молтогчин туулайн үр удамд ямар нэгэн мутаци үүсгээгүй бөгөөд үр зулбах болон хорт хавдар үүсгэх хандлага ажиглагдахгүй.
Хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө
Раундап нь хөрсөнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүйг дараахь 3 үндсэн шалтгаанаар тайлбарлаж болно.
1. Хөрсний хатуу хэсгүүдтэй харьцаж байгаа хэсэг нь туйлын бага, ургамлын үндсэнд шууд хүрэлцэх бараг бололцоогүй зөвхөн ургамлын вегетатив хэсгээр дамжин нэвтрэх бололцоотой.
2. Хөрсний хатуу хэсэгт баригдаагүй үлдсэн өчүүхэн бага хэсэг нь хөрсний чөлөөт усанд уусаж микроорганизмд ашиглагдана.
3. Раундап гербицид нь ургамлын иш, навчаар дамжин тархахдаа илүү зохицсон харин ургамлын эд эрхтэнээр дээш урсгалтай тархахдаа муу.
Раундап нь бүхэлдээ биологийн задралд ордоггүй бодис юм. Учир нь түүний химийн найрлаганд орж буй амин хүчил нь мал, амьтан биед ижил байдлаар оршдог.
Иймээс хөрсний микроорганизмууд Раундапыг шингээж нүүрсхүчлийн хий, ус, нитрат, фосфат зэрэг хоргүй нэгдлүүдэд хялбархан хувиргаж чаддаг. Хөрсөнд хуримтлагдах хугацаа 20 хоногоос хэтрэхгүй бөгөөд өчүүхэн бага хэсэг нь 90 орчим хоног хөрсөнд байж болох нь тогтоогджээ. Гэвч энэ нь хөрсний хатуу хэсгүүдтэй маш нягт холбогдсон, үндсээр сорох ямарч боломжгүй юм. Раундапын хөрсний хатуу хэсэгт баригдах үйл явц маш хурдан явагддаг учир хөрсний уусмалын орчин өөрчлөгдөх, шүлтжих явдалд ажиглагдахгүй, зэргэлдээ талбайд хөрсний уусмалтай хамт дамжихгүйгээс гадна хөрсний гүний усанд нөлөө үзүүлэхгүй.
Ургамлын эд эрхтэнд Раундапын үйлчлэх үйлчилгээ нь уургийн нийлэгжилтйг зогсоодогт оршдог. Ургамал дахь үнэрт амин хүчлүүд болох фенилаланин, триторфан, тиросин зэрэг амин хүчлүүдтэй нэгдэж уураг үүсгэх явцыг сааруулдаг.
Ингэж уураг үүсэх процесс зогссон учраас ферментүүдийн үйл ажиллагаа зогсож, ургамлын эд эс задардаг.
Раундапыг хэрэглэх заавар
Раундап нь хог ургамлыг соёолсоноос хойш вегетацийн хугацаанд нь шүршиж хэрэглэдэг гербицид юм. Ургамлын иш, навчаар дамжин хог ургамлыг устгах бөгөөд харин ургамлыг үхүүлэх хугацаа нь харьцангуй удаан явагдах ба эхлээд газрын дээд хэсэг нь хүрэнтэн шарлаж, аажмаар газрын доод хэсэг нь хатаж эхлэнэ. Газрын дээд хэсгийн хагдралт 7-10 хоног, ургамал бүхэлдээ хатаж хагдрах хугацаа 30 хоног үргэлжилдэг. Ургамлын бие дотор бодисын шилжих хөдөлгөөны хурдац ургамлын өсөлт хөгжилтийн үе шаттай шууд холбоотой бөгөөд гербицидийн үр дүн ч үүнээс хамаарна.
Ургамлын навчинд чихэр эрчимтэйхуримтлагдаж, үндэсрүү шилжих үеийг тохириулан гербицид хэгэглэх нь илүү ашигтай. Олон наст ургамалд энэ үе цэцэгийн бундуй сууж цэцэглэх үетэй давхцдаг. Хэтэрхий эрт шүршвэл хог ургамлын үндсэнд хүрэх хугацаа хойшлогдож үр дүн нь буурахаас гадна амьдрах чадвартай үлдсэн үндэснээс шинэ нахиа үүсэж ургамал сэргэн ургадаг. Харин цөөн наст хог ургамалын хувьд хөрсөн доорхи үндэсний масс нь харьцангуй бага учир соёолж гарсанаас хойш шүрших хэрэггүй. Гербицид цацсанаас хойш 7 хоногийн дотор тухайн агротехникийн ямар нэгэн арга хэмжээ авахгүй байхыг зөвлөдөг. Учир нь ургамлын эд эрхтэнээр хор тархаж байх үед ургамлын иш, навчийг гэмтээх нь хорны хөдөлгөөнийг саатуулдаг.
Хэрэглэх тун
Цөөн наст хог ургамалтай тэмцэхэд 2.5-4.0 л/га тунгаар, олон наст хог ургамалтай тэмцэхэд хог ургамалын зүйлийн бүрэлдэхүүнийг харгалзах бөгөөд 4.0-12.0 л/га хүртэл тунгаар хэрэглэнэ. Гербицидийн тунг 2.5-3.0 л хүртэл багасгаж, наалдуулагч, хөөсрүүлэгч, идэвхжүүлэгч бодисыг тодорхой харьцаагаар хольж цацахад нэг, олон наст хог ургамлын усталтанд сайн үр дүн үзүүлж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Гэвч сүүлийн жилүүдэд үйлдвэрлэгдэж байгаа Раундап гербицидийн найрлаганд хөөсрүүлэгч бодис нь хамтдаа үйлдвэрлэгддэг болсон давуу талтай.
Раундапыг хэрэглэх үндсэн зориулалт
Тарихын өмнөх боловсруулалт: Нэг наст ургамал болох шар буудцаг, эрдэнэ шиш, тутрага, буудай, хошуу будаа, арвай, хөвөн, вандуй болон хүнсний ногоо, навчит байцаа, салат, ногоон буурцаг, манжин, лууван, төмс гэх мэт. Жимс, жимсгэний таримал, газрын самар, алим, лийр, яст жимснүүд, усан үзэм чимэглэлийн модлог ургамлуудыг тарихаас өмнө талбайг цэвэрлэж болно.
Тарималтай талбайн боловруулалт: Хүнсний ногоо, жимсний ургамлуудыг нэг бүрчлэн хамгаалж, гербицидийн дусал иш, навчин дээр унахааргүй байх нөхцлийг хангасны дараа Раундапыг хэрэглэж хог ургамалтай тэмцэж болно.
Тарималгүй талбай: Манай орны нөхцөлд хамгийн түгээмэл хэрэглэгдэх нөхцөл нь уриншийн боловруулалт болно. Уриншийн механик боловруулалтыг бүхлээр нь буюу зарим хэсгийг гербицидээр орлуулах явдал зайлшгүй шаардлагатай.
Цэцэрлэгийн талбай: Ой, цэцэрлэгийн талбайн хог ургамлыг устгах, моднуудыг тойруулан шүрших, модлог ургамлын өсөлтийн шовгор тайван байх үед шүршиж хэрэглэнэ.
Хор цацах үед анхаарах зүйл
- Хатуулагтай болон давстай (Ai, Fe, Ca, Mg гэх мэт) ус хэрэглэх үед үйлчилгээ нь суларна.
- Раундап нь үл мэдэх сул хүчиллэг учир төмөр эдлэлийг зэврүүлдэг:
- Цацсанаас хойш 6 цагийн дотор бороо орохгүй өдрийг сонгох:
- Булингартай бохир ус хэрэглэж болохгүй:
- Хөнгөн цагаан, зэс, ган, хуванцар, нийллэг, резин материалаар хийсэн савлагч ашиглах нь тохиромжтой:
- Гербицид шүршсэний дараа 7 хоног ургамлыг элдэв механик гэмтлээс хамгаална.
Аюулгүй ажиллагааны заавар
Хортой ажиллаж байгаа хүмүүс:
- Хор цацаж буй үед тамхи татах, хоол хүнс идэх, уухгүй байх:
- Ажил дууссаны дараа ажлын хувцасыг сольж хамгаалах хэрэгслийн журмын дагуу хадгалалтанд тавих:
- Ажлын дундуур пестицидтэй ажиллаж байгаа техник, тоног төхөөрөм, тээврийн болон бусад хэрэгслийг өөр зориулалтын ажилд хэрэглэхгүй байхыг анхаарах:
Гербицидийг хадгалах
- Гербицидийг тусгай бэлдсэн нарны гэрлээс тусгаарлагдсан, хүн, малын байрнаас 200 м-с ойргүй зайд хадгална.
- Өөр төрлийн химийн бодистой холихоос болгоомжлох.
- Гербицидийг 100 хэмээс дээш дулаан нөхцөлд хадгална.
- Агуулах саванд хадгалаж байгаа гербицидийг тусгай модон тавиур дээр хурааж суларсан савыг эргүүлэн авч хэрэгцээгүй болсон сав баглаа боодлыг устгана.
Хамгаалах хувцас, хэрэгсэл
- Гербицидийг ачиж буулгах, ажлын шингэн бэлтгэхэд нэг бүрийн хамгаалах хувцас заавал хэрэглэнэ.
- Гербицидтэй ажиллах хүмүүст РУ-60М, Р2Г-67А амьгуур хэрэглүүлнэ.
- Хэрвээ эдгээр хамгаалах хэрэгсэл байхгүй тохиолдолд мараль олон давхарлаж амны хаалт хийнэ.
Алмазис гербицидийг хэрэглэх заавар
Алмазис 600 г/кг
Гербицид нь ОХУ-ын “Алсико-Агропром” фирмийн бүтээгдэхүүн. Цагаан шаргал өнгийн үрлэн нунтаг. Хос үрийн талт нэг болон зарим төрлийн олон наст /арзгар азаргана, хөдөөгийн шаралзана, цагаан лууль, урвуу гагдай, чөдөр сэдэргэнэ, эгэл гаймуу, гинжин өрөмтүүл/ гэх мэт ургамалд үйлчилдэг өндөр үр ашигтай гербицид юм.
Техникийн тодорхойлолт
Үйлчлэх бодис нь метсульфуроны-метил усанд муу уусдаг. Химийн томъёо С14Н15N506S. Усанд уусамтгай чанарыг дээшлүүлэхийн тулд сульфонилмичевины фермент дээр ацетолактатсинтез /АЛС/-ийг ашигладаг. Ургамлын өсөлтын мэдрэмж болон эсийн хуваагдал болдог.
Алмазис нь 2.4Д, 2М-4Х, дикамби, хлорсульфурон бусад гербицидүүдтэй хольж болох үр тарианд хэрэглэхийг зөвлөдөг.
Ийм хажуугийн хольц нь метсульфуроны-метилд тэсвэртэй хог ургамлын эсрэг идэвхжилт нь нэмэгддэг. Цацсаны дараа хэдхэн цаг болоод хог ургамлын өсөлт зогсдог. Цацсанаас хойш 1-3 долоо хоногийн дараа хог ургамал бүрэн хатаж үхнэ. Цаг уурын тохиромжгүй нөхцөлд гербицидийн үйлчлэлийн хурд нь удааширдаг. Алмазис нь халуун цуст амьтанд хор багатай, чийгийн улаан өт, хөрсний жижиг амьтан, шувуу зэрэгт хор нөлөөгүй, зөгийд аюул бага зэрэг учруулдаг. 3-р ангилалд багтдаг. Дунд зэргийн аюултай. Хэвийн нөхцөлд хос үрийн талт хог ургамлаас ургалтын хугацааны туршид тариалангийн талбайг хамгаална.
Алмазисыг хэрэглэх заавар
Алмазис нь өвөлжих, зусах буудай, арвай, хөх тариа, овъёос зэрэг таримлын талбайд хэрэглэнэ. Буудайн талбайд нэг наст хог ургамлын 2-4 навчтай үед олон наст хог ургамлын 2 навчтай үед нь хэрэглэхэд хамгийн тохиромжтой гербицид юм. Ургамлын иш навчаар дамжин хог ургамлыг устгах бөгөөд ургамлыг үхүүлэх хугацаа нь удаан явагдах ба эхлээд газрын дээд хэсэг нь хатаж эхлэнэ. Цацах үед таримал ургамлын зохисгүй үе /ган, чийгийн илүүдэлтэй, хөрсний хүчил шүлтлэгтэй үед тэжээлийн дутагдал болон өвчин хортонд нэрвэгдсэн үед/ навчны шарлах буюу өсөлт нь удааширдаг. Тариалангийн талбайд цацах үед бороо орох юмуу ургамлын шүүдэр хатаагүй нөхцөлд үйлчилгээ нь суларна. Энэ үед цацахыг хориглодог.
Тариалангийн талбайд цацсаны дараа бороо орох, цаг агаар хүйтэрвэл /стресс/ ургамал шарлах буюу өсөлт нь удааширна.
Цаг агаар хэвийн болмогц таримал ургамал аажимдаа хэвийн байдалдаа эргэж орно.
Хэрэглэх тун
Цөөн наст хог ургамлын 2-4 навчтай үед олон наст хог ургамалтай 2 навч үүсэхээс өмнөх хугацаанд 8-10 г/га тунгаар хэрэглэнэ. Бусад төрлийн гербицидтэй хольж хэрэглэх бол эхлээд алмазисийн эх уусмал бэлтгэж, бусдыг нь нэмж хийнэ. Эх уусмалыг бэлтгэх үед цацагчийн емкостын ¼-ээр ус хийгээд нэг цэнэглэх гербицид хийж ус нэмэх зарчмаар хутгаж найруулна.
Алмазисыг хэрэглэх үндсэн зориулалт
Зусах буудай, арвай, хошуу будаа, өвөлжих арвай зэрэг таримал тариалсан талбайд шүршиж хэрэглэнэ. Хог ургамлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бусад бүлгийн гербицидүүдтэй алмазисыг ээлжлэн хольж хэрэглэхийг зөвлөдөг.
Хор цацах үед анхаарах зүйл
Хэрэглэх үед доорхи шаардлагуудыг мөрдөх нь чухал.
• 5-6 м/сек илүүгүй салхитай үед цацах
• 1-2 км багагүй зайд зөгийн хамгаалалтын зурвастай байх
• Зөгийн нислэгийн 6-12 цагаас цааш зөгий нисэхээр байх
• Гербицид шүршсэнээс хойш 6 цагийн дотор бороо орохгүй өдрийг сонгох
Аюулгүй ажиллагааны заавар
Хортой ажиллаж байгаа хүмүүс
Хор цацаж буй үед тамхи татах, хүнсний зүйл ууж идэхийг хориглоно.
Ажил дууссаны дараа ажлын хувцсыг сольж, хамгаалах журмын дагуу хадгалалтанд тавина.
Ажлын дундуур пестицидтэй ажиллаж байгаа техник, төхөөрөмж, тээврийн болон бусад хэрэгслийг өөр зориулалтын ажилд хэрэглэхгүй байх
Гербицидийг тээвэрлэх, хадгалах
“Пестицид ба агрохимийн бодисыг хадгалах, тээвэрлэх” Эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд тээвэрлэх, ашиглахыг зөвшөөрдөг. Энэ бодисыг тээвэрлэх бүх төрлийн тракторын хэрэгсэлд аюултай ачааг зөөх тээвэрлэх дүрмийн дагуу хийж гүйцэтгэнэ. Пестицидийг үйлдвэрлэлийн хийцтэй аюулгүй нөхцөл бүрдүүлсэн агуулахад хадгална.
Ажлын уусмал бэлтгэх
Ажил эхлэхийн өмнө цацагч машины ёмкостыг сайтар цэвэрлэнэ. Цацахын өмнө 1 га-д зарцуулах шингэний нормыг тохируулна.
• Банкыг усаар дүүргэх
• Алмазис гербицидийн орцын хэмжээг зөв тооцох
• Бусад гербицидтэй хольж хэрэглэхэд голчлон анхаарч ёмкостонд уусмалаа найруулахдаа холигчийг заавал ажиллуулах
Хамгаалах хувцас хэрэгсэл
Гербицидийг ачих буулгах ажлын шингэн бэлтгэхэд нэг бүрийн хамгаалах хувцас заавал хэрэглэнэ.
Гербицидтэй ажиллах хүмүүст РУ-60, МР-2Г зэрэг амьсгуур хэрэглүүлнэ.
Эдгээр хамгаалах хэрэгсэл байхгүй тохиолдолд марль олон давхарлаж амны хаалт хийнэ.
Нүдний шил олгох
Хор шүршигчийг цэвэрлэх
Хор шүршсэний дараа хор шүршигч болон шланк, эд ангиудыг маш сайтар угаана. Учир нь алмазис нь өчүүхэн бага хэмжээгээр байхад таримал ургамал мэдрэмтгий учир хордуулж болно.
Ажлын шингэний зарцуулалтын норм 100-120 л/га
Ээлжлэн тариалалтын талбайд хязгаартай хийнэ. Алмазис хэрэглэсний дараа жил нь энэ талбайд манжин, хүнсний ногоо, наранцэцэг, сагаг, тарьж болохгүй. Тарих шаардлагатай бол гүн хагалж боловсруулсаны дараа тарина. Хэрэв хөрсний РН-7.5 бага байгаа бол бэлдмэл хэрэглэснээс хойш наранцэцэг, сагаг зэрэг таримлыг тарих хугацаа, цаг агаар гандуу байх бол хэрэггүй. Зайлшгүй сэлгүүлж тарих шаардлагатай бол зөвхөн зусах үр тариа тарих нь зохимжтой байна.
Шинэ бүтээгдэхүүн
Манай сан шинээр гарч ирж буй бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг тогтмол хүргэж байх болно.Тариалан эрхлэлийг дэмжих сангийн мэдээ
aaБүтээгдэхүүн
Үндсэн цэс
| Эхлэл |
| Бидний тухай |
| Мэдээллийн сан |
| ХХАА-н Хууль тогтоомж |
| Заавар зөвөлгөө |
| Бүтээгдэхүүн |
| Санал хүсэлт |
Зургийн цомгоос
Сайтаар зочилсон
Өнөөдөр: 16Өчигдөр: 34
Энэ долоо хоногт: 78
Энэ сард: 218
Нийт: 11710



