Skip to Content

Үндсэн чиглэл

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа нь усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, услалтын систем байгуулах, сэргээн засварлах, тариалангийн газрын хөрсний үржил шимийг сайжруулах, нөхөн сэргээх, таримал ургамлын үрийн аж ахуйг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн техник, технологийн шинэчлэлт хийх, үйлдвэрлэгчдээс үрийн болон хүнсний улаан буудайг худалдан авч, нөөц бүрдүүлэх, тусламжийн бараа бүтээгдэхүүнийг хадгалах борлуулах санг бүрдүүлэх, хүнсний хангамж, жижиг зээл олгох, үүссэн өр авлагыг барагдуулахад чиглэгдэж байна.

Сан нь хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг бүрдүүлэх, санхүүжүүлэх, зээлжүүлэх, хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж эргэн төвлөрүүлэх хэлбэрээр ажилладаг.

Хангамж борлуулалтын алба

Үндсэн чиг үүрэг

  • Санд гадаад, дотоодын тусламжийн хөрөнгөөр худалдан авах бараа бүтээгдэхүүнийг /техник, хор, бордоо, төхөөрөмж/ чанарын үзүүлэлт, нөхцлийг холбогдох хууль тогтоомж, стандарт, олон улсын нийтлэг хэв хэмжээ, захиалагч, хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсруулж тендерийн бичиг баримтад тусгуулах ба тэдгээрийг аж ахуй нэгжүүдэд хуваарилж олгох, сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах
  • Хүнсний стратегийн бүтээгдэхүүн болох улаан буудай, хүнсний голлох нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, зах зээлд эрэлт нийлүүлэлтийг тэнцвэртэй байлгах зорилгоор, үнийн болон хангамжийн судалгаа хийж гадаад, дотоодоос худалдан авч нөөц бүрдүүлэх
  • Үрийн буудайн хэрэгцээ хангамж, чанар байдалд судалгаа хийж, үрийн шинэчлэлт хийх, дутагдаж байгаа үрийг гадаад, дотоодоос нөөцлөж аж ахуйн нэгж, байгууллагад олгох
  • Мал хамгаалах сангийн орлого, зарлагын төлөвлөгөө боловсруулах, малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх үүднээс бүтээгдэхүүн боловсруулахад микро технологи хэрэгжүүлэх замаар хөдөөгийн ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх
  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого чиглэлд нийцэж байгаа төслүүдийг санхүүжүүлэх, санал боловсруулж шийдвэрлүүлэн хяналт тавьж ажиллах

Гадаад харилцаа, техник,технологийн алба

Үндсэн чиг үүрэг

  • ТЭДСангаас ХАА-н машин механизмын системийг шинэчлэн нэвтрүүлэх, техник технологийн шинэчлэл хийх талаар явуулж буй удирдлагын бодлого шийдвэрийг ханган биелүүлэх
  • Сангийн гадаад дотоод харилцаа хамтын ажиллагааг зохицуулан хэрэгжүүлэх
  • Монгол орны хөрсөнд тохирсон газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийн болон бүтээгдэхүүний чанарын шаардлагад нийцсэн хийц, ажиллагаатай, ашиглалтын зардал багатай тоног төхөөрөмжийн судалгаа гаргаж дүн шинжилгээ хийх
  • Газар тариалангийн үйлдвэрлэгчдэд олгогдох техник хэрэгслийг хуваарилах ажлыг зохион байгуулах
  • ТЭДСангийн харъяа салбаруудын агуулахын хүрэлцээ хангамжийг судалж, бараа материалыг агуулахаар түгээн байршуулах, агуулахын технологийн шаардлагыг хангуулах, хүнсний бараа бүтээгдэхүүнийг зориулалтаар нь хадгалах ажлыг зохион байгуулах
  • Газар тариалан үйлдвэрлэгчдэд ХАА-н техник тоног төхөөрөмжийн лизингийн үйлчилгээ үзүүлэх, лизингээр олгогдсон бараа материал, түүний ашиглалтад хяналт тавих, холбогдон гарах өр авлагыг барагдуулах ажлыг зохион байгуулах

Санхүү, бүртгэл мэдээллийн алба

Үндсэн чиг үүрэг

  • ТЭДСан, КР-1, КР-2, Мал хамгаалах сангийн санхүүгийн анхан шатны  болон бусад барим материалын үндсэн дээр  байгууллагын санхүүгийн тайланг гарган, санхүүгийн үр дүн мөнгөн гүйлгээний талаар удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах
  • Сангийн болон элеваторуудын өмч хөрөнгөнд бүртгэлээр хяналт тавьж,  төрийн өмчийг зүй зохистой ашиглан бүртгэл хөтлөх
  • Аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй байгуулсан бүх талын гэрээний хэргэжилтэнд хяналт тавьж харилцагч бүрээр карт хөтлөн тооцоо нийлж, өр авлагыг хугацаанд нь барагдуулан тайлагнах
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон жил бүрийн үндсэн чиглэлд Сантай холбогдсон асуудлын хэрэгжилт, тогтоол шийдвэрийг үндэслэн төсвийн болон бусад санхүүжилтийг зөв зохистой зарцуулан түүний зарцуулалтын тайлан мэдээг холбогдох дээд шатны байгууллагад цаг хугацаанд нь тайлагнах биелэлтийн явцыг гарган мэдээллэх

Зорилго зорилт

Бидний зорилго бол

Хуудас 1 -с 2

Бидний тухай

Зар мэдээ

Санал асуулга