Тариалангийн тухай хууль
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв-Тариаланчдаас улсад тушаасан үрийн буудайн болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн буудайн тонн тутамд тухайн жилийн зах зээлийн борлуулалтын дундаж үнийг харгалзан мөнгөн урамшуулал олгох тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Улсад тушаасан үрийн буудайн болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн буудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг Засгийн газар тогтоох болж байна.
Урамшуулал олгосноор тариаланчдад буудай тариалах идэвх, сонирхол бий болж тариалах талбайн хэмжээ нэмэгдэнэ. Үүний дүнд эх орны хөрсөнд ургасан буудайн гурилаар дотоодын хэрэгцээг хангах урьдчилсан нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзлээ. Дотоодынхоо хэрэгцээг хангаснаар гурил, тэжээлийн үйлдвэрүүд хүчин чадлаараа ажиллаж ажлын байр нэмэгдэхээс гадна гурил буудай худалдан авахаар жил бүр гадагшаа гарч байгаа 60-80 тэрбум төгрөгийн урсгалыг зогсоох боломжтой юм. Гурилын үйлдвэрт тушаасан буудайн урамшуулалд зориулж улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө гарах ч энэ нь гурил буудай авахаар гадагшаа гарч байгаа мөнгөний 10 хувиас хэтрэхгүй юм байна.
“Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д “Улаан буудайн нэг тонн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгох, гурилын хэрэгцээг ойрын 3 жилд дотооддоо бүрэн хангах” зорилт дэвшүүлж Атрын III аян зарлан хэрэгжүүлсэн. Үүний дүнд өнгөрсөн жил манай улс дотоодын хэрэгцээт төмсийг бүрэн, хүнсний ногооны 49 хувь, буудайн 50 хувийг эх орны хөрсөнд ургасан ургацаас хангах нөхцлийг бүрдүүлж 2009 онд тариалалт хийхээр 256 мянган га-д уриншийн боловсруулалт хийжээ.
Үндсэн цэс
| Эхлэл |
| Бидний тухай |
| Мэдээллийн сан |
| ХХАА-н Хууль тогтоомж |
| Заавар зөвөлгөө |
| Бүтээгдэхүүн |
| Санал хүсэлт |
Зургийн цомгоос
Сайтаар зочилсон
Өнөөдөр: 13Өчигдөр: 34
Энэ долоо хоногт: 75
Энэ сард: 215
Нийт: 11708






