Хангамж борлуулалтын алба
Үндсэн чиг үүрэг
- Санд гадаад, дотоодын тусламжийн хөрөнгөөр худалдан авах бараа бүтээгдэхүүнийг /техник, хор, бордоо, төхөөрөмж/ чанарын үзүүлэлт, нөхцлийг холбогдох хууль тогтоомж, стандарт, олон улсын нийтлэг хэв хэмжээ, захиалагч, хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсруулж тендерийн бичиг баримтад тусгуулах ба тэдгээрийг аж ахуй нэгжүүдэд хуваарилж олгох, сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах
- Хүнсний стратегийн бүтээгдэхүүн болох улаан буудай, хүнсний голлох нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, зах зээлд эрэлт нийлүүлэлтийг тэнцвэртэй байлгах зорилгоор, үнийн болон хангамжийн судалгаа хийж гадаад, дотоодоос худалдан авч нөөц бүрдүүлэх
- Үрийн буудайн хэрэгцээ хангамж, чанар байдалд судалгаа хийж, үрийн шинэчлэлт хийх, дутагдаж байгаа үрийг гадаад, дотоодоос нөөцлөж аж ахуйн нэгж, байгууллагад олгох
- Мал хамгаалах сангийн орлого, зарлагын төлөвлөгөө боловсруулах, малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх үүднээс бүтээгдэхүүн боловсруулахад микро технологи хэрэгжүүлэх замаар хөдөөгийн ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого чиглэлд нийцэж байгаа төслүүдийг санхүүжүүлэх, санал боловсруулж шийдвэрлүүлэн хяналт тавьж ажиллах
Үндсэн цэс
| Эхлэл |
| Бидний тухай |
| Мэдээллийн сан |
| ХХАА-н Хууль тогтоомж |
| Заавар зөвөлгөө |
| Бүтээгдэхүүн |
| Санал хүсэлт |
Зургийн цомгоос
Сайтаар зочилсон
Өнөөдөр: 15Өчигдөр: 34
Энэ долоо хоногт: 77
Энэ сард: 217
Нийт: 11710






